Хумхаа 1 минут тутамд 1 африк хүүхдийн аминд хүрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2015-09-22 10:52:22

ЖЕНЕВ. /Prensa Latina/. Хумхаа өвчнөөр нас барагсдын түвшин 2000 оноос хойш дэлхийн хэмжээнд 47 гаруй хувиар, Африкт 54 хувиар буурсан ч нэг минут тутамд нэг африк хүүхэд энэ өвчнөөр нас барж байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, хумхаа нь нянгийн гаралтай халдварт өвчин бөгөөд халдвар тээгч шумуулд хазуулснаар хүнд дамждаг, амь насанд хүрэх аюултай өвчин юм.

Саяхан гарсан мэдээллээс үзвэл, 2015 он гарснаас хойш 214 сая гаруй хүн хумхаагийн халдвар авсны 438 мянга орчим нь нас баржээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд