Мал тооллогыг ирэх сараас эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-29 22:41:15

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2019 оны мал тооллогыг зохион байгуулах сургагч багш нарт өнөөдөр холбогдох албаны хүмүүс сургалт хийлээ.

Сургалтад сумдын засаг даргын орлогч нар, статистик хариуцсан ажилтнууд, аймгийн төвийн 12 багийн Засаг дарга нар оролцож байна. Сургалтыг нээж аймгийн мал тооллогын комиссын дарга, засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын комиссын орлогч дарга, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир нар үг хэлсэн юм. Энэ үеэр хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг хэрхэн зохион байгуулах аргачлалын талаар мөн мэдээлэл хийж байна.

Мал тооллого аймгийн хэмжээнд ирэх 12-р сарын 7-17-ны хооронд арав хоногийн хугацаатай үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ