Лондонд гарсан халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-01 10:53:35

ЛОНДОН. /TASS/. Өнгөрөгч баасан гарагт Их Британийн нийслэл хотын төвд гарсан халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээлээ гэж “Reuters” агентлаг мэдээлэв.


Бүсэндээ тэсрэх төхөөрөг бэхэлсэн, хутагтай эрэгтэй орон нутгийн цагаар 14 цагт Лондоны гүүрэн дээр хүмүүс рүү халдсан байна. Энэ хэрэг Кембрижийн Криминологийн их сургуулийн “Learning Together” /хамтдаа суралцъя/ хөтөлбөрийн төгсөгчид болон багш нарын уулзалтын үеэр гарчээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.


Террорист этгээдийг хажуугаар нь явж байсан хүмүүс саатуулж, хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдоход нь бууджээ. Гэмт этгээд терроризмын гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож  байсан 28 настай Усман Хан гэгч бөгөөд тэрбээр 2012 онд Лондоны хөрөнгийн биржид халдлага үйлдэхийг завдсан хэргээр 16 жил хоригдох ял авсан байна. Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон бугуйвч зүүлгэн шоронгоос суллажээ.


Холбоотой мэдээ