Бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-12-02 14:27:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ. Өсвөр үеийхний дунд зохион байгуулж буй уг тэмцээнд Орхон, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Налайх дүүргийн 150 гаруй тамирчин оролцож байна.

Уг тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, волейболын спортын мастер, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны нарийн бичгийн дарга Н.Зулбаатарын санаачилгаар Орхон аймагт зохион байгуулж байгаа юм. Түүнийг  Монгол Улсад бадминтоны спортыг анх үүсгэн байгуулсан ч гэж спортын салбарынхан хүндэлдэг байна. Тэмцээн энэ долоо хоногт шилдгүүдээ шалгаруулах аж. Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Олимпын хорооны шагналаар Орхон аймгийн багш, дасгалжуулагч нарыг шагнаж урамшуулсан байна.

 

Холбоотой мэдээ