ОРХОН: “Энх тайвны боловсрол- Хүн байхын учир” хөтөлбөрийн хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-27 13:51:32

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, Насан туршийн боловсролын төв, HWPL олон улсын байгууллага хамтран “Энх тайвны боловсрол- Хүн байхын учир” хөтөлбөрийн хүрээнд  сайн үйлсийн аян зохион байгуулав. Энэ хүрээнд Орхон аймгийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих чиглэлээр 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулж, аймгийн төрийн  албан хаагчдад хувь хүний хөгжил, эерэг хандлага, ёс зүйн сургалт хийсэн юм.

 

Ташрамд дуулгахад, HWPL олон улсын байгууллага цаашид аймгийн ард иргэдийн хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  


HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага нь дайныг зогсоож, дэлхий дахинд тогтвортой энх тайвныг тогтоох зорилготойгоор 2013 онд байгуулагдсан олон улсын төрийн бус байгууллага аж. НҮБ-ын Глобал Харилцаа холбооны газар (UN DGC) болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустайгаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах үүднээс дэлхийн өнцөг булан бүрд олон төрлийн компанит ажил, семинар, боловсролын хөтөлбөр, сайн дурын ажлыг тогтмол явуулдаг.





Холбоотой мэдээ