Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-02 11:59:37

ХОНКОНГ. /NHK/. Хонконгт өнгөрсөн ням гарагт томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.


АНУ-ын эрх баригчид "Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай" хууль баталсныг Хонконгийн иргэд сайшаан, өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулсан байна.


Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгох шууд санал хураалт явуулах шинэ журам оруулах хүсэлтийг нь хүлээн авахыг жагсагчид Хонконгийн Засгийн газраас шаарджээ. Жагсаал цуглаанд 380 мянган хүн оролцсон байна. Хонконгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, зарим эсэргүүцэгч шатамхай бодис бүхий лонх шидэж, зоогийн газруудад эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулжээ. 


Дүүргийн зөвлөлийн сонгууль болохоос 5 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 19-нөөс хойшхи арван өдрийн хугацаанд цагдаа нар болон жагсагчдын хооронд томоохон мөргөлдөөн болоогүй юм. Сонгуульд ардчиллыг дэмжигч намууд олонхын суудал авсан хэдий ч засгийн газар иргэдийн цаашдын санал хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай байна.  

Холбоотой мэдээ