БНХАУ АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-02 15:32:24

БЭЭЖИН. /RIA Novosti/. АНУ-ын эрх баригчид Хонконгтой холбоотой хууль баталсны хариуд БНХАУ Америкийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцуудыг Хонконгт нэвтрүүлэх хүсэлтийг хэлэлцэхээ түр зогсоож, хүний эрхийг хамгаалах "Human Rigths Watch" байгууллагад хориг арга хэмжээ авлаа гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Дээрх хүсэлтийг дахин хэлэлцэх хугацааг хэдийд сэргээх нь АНУ-ын дараагийн алхмуудаас шалтгаална” гэж тэрбээр холбогдох асуултад хариулахдаа мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хонконгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах” болон Хятадын засаг захиргааны тус онцгой бүсэд цагдаагийн зарим хэрэглэлийг нийлүүлэхийг хориглох тухай Хонконгтой холбоотой хоёр хуульд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан юм. Энэхүү хууль нь 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын тухай хуульд засвар оруулж байгаа бөгөөд Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн Вашингтоны үзэж буйгаар хүний эрх зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгасан байна. 

Холбоотой мэдээ