Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-02 18:28:06
Yesukheitumur Tumurbaatar

МЕХИКО. /CNN/. Мексикийн хойд нутагт, АНУ-ын хилийн ойролцоо зэвсэглэсэн этгээдүүд болон Мексикийн аюулаас хамгаалах албаныхан хооронд болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алдсан гэж орон нутгийн хэвлэлүүд ням гарагт мэдээлжээ.


Коауила мужийн Вилла Юнион хотод болсон буудалцаан цаг гаруй үргэлжилсэн гэж тус хотын захирагч Мигель Анхель Рикельме хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, “зэвсэгт этгээдүүд орон нутгийн засаг захиргааны байр руу дайрсан бөгөөд холбооны аюулгүй байдлын албаныхан шуурхай хариу арга хэмжээ авсан” гэв.


Буудалцааны үеэр 21 хүн амиа алдсаны дөрөв нь цагдаагийн алба хаагч байжээ. Зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг зүүн хойд нутгийн картел буюу хар тамхины наймаа эрхэлдэг бүлэглэлийн гишүүд байсан гэж таамаглаж байгаа аж.

Холбоотой мэдээ