Ардчилсан намын бүлэг хуралдааныг орхин гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Х
хуралдаан энэ сарын 2-ны өдрөөс хуралдаж эхэлсэн. Өчигдөр шөнийн 03 цаг хүртэл
цаг сунган хуралдаж аймгийн 2020 оны төсвийг хэлэлцэв. Төсвийн төслийг хэлэлцэх
явцад аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдааныг орхин гарлаа.
Бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарсан
шалтгаанаа, аймгийн удирдлагууд Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлэхээр оруулсан төсөл, арга хэмжээгээ холбогдох зураг төсөв, судалгааны
хамт танилцуулаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй төсөв баталж байна хэмээн
тайлбарлав.
Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар
баталсан журмаар аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийн төслийг 11 дүгээр
сарын 10-ны дотор аудитын байгууллагаар хянуулах ёстой. Энэ жилийн төсөвт,
ялангуяа зарлагын тооцоонд аудитын хяналт хийгээгүй. Түүнчлэн Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд цахим хуудас, санал
асуулгын хуудас, ярилцлага зохион байгуулах, дэвшилтэт технологийн бусад
хэлбэрийг ашиглах зэргээр ард иргэдийн саналыг авах ёстой. Харамсалтай нь олон
нийтийн саналыг аваагүй байна" гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Мүпти хэллээ.
Харин аймгийн удирдлагууд хуралдаанд оруулсан
төсөл, арга хэмжээнүүдийн холбогдох тооцоо судалгаа нь байгаа хэмээн тайлбарлаж
байна.
Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан түр
завсарлаад үргэлжлүүлэн хуралдаж байна.