О.Батбилэг шилдгийн шилдэг уяачаар дахин шалгарлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-12-05 10:28:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын морин спорт уяачдын холбооны Шинэ жилийн их цэнгүүн 12 дугаар сарын 10-нд Корпорейт зочид буудалд болно.


Оны шилдэг уяач, оны шилдэг их нас, шилдэг азарга, шилдэг уралдаанч хүүхэд, шилдэг эрлийз насыг тус цэнгүүний үеэр шалгаруулна. 2019 оны шилдгийн шилдэг уяачаар тод манлай уяач Ононгийн Батбилэг шалгарч байна. Тэрбээр 2015, 2016, 2017 онд дараалан улсын шилдгийн шилдэг уяачаар тодорч байжээ.


Өнгөрсөн жилийн шилдэг уяачаар Түмэндэлгэрийн Ихбаяр шалгарсан юм. Тод манлай уяач О.Батбилэг, Т.Ихбаяр, М.Алтан-Очир, Т.Батцоож, Г.Буянтогтох, Б.Лхагва-Очир тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг уяач нар эхний 9 уяачид эрэмбэлэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ