Ахмадууд монгол шагайн наадгайгаар өрсөлджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-12-06 12:36:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баяр тохиож буй эдгээр өдрүүдэд Сэлэнгэ аймагт олон чухал үйл явдлууд үргэлжилсээр байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор аймгийн 17 сум, 6 тосгоны Ахмадын хороод оролцсон "Монгол шагайн наадгай, хийн дасгал” нэгдсэн үйл ажиллагаа аймгийн Спортын төв ордонд болж 340 гаруй ахмад хамрагджээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Энхбат нар оролцсон байна. Ахмадууд хийн дасгал, гангараа, монгол шагайн наадгай, морь уралдах, шагай шүүрэх, шагай наслах гэсэн төрөл тус бүрээр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорьсон аж. Ингээд нийлбэр оноогоор Д. Даваасамбуу даргатай Сүхбаатар сум тэргүүлж, Мандал, Баруунбүрэн, Алтанбулаг, Жавхлант, Орхон сумын Ахмадын хороо удаалжээ.

 

 

Холбоотой мэдээ