Мисс М.Цэвэлмаа шилдэг авьяастны нэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-06 14:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монголын мисс М.Цэвэлмаа шилдэг  авьяастны тоонд багтсан байна. Тэрээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ.


Английн Лондон хотод болох 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мандахын Цэвэлмаа Монгол эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Түүний авьяасын үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.  Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна. 

Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан  уриалж байна. 

Холбоотой мэдээ