Төрийн байгууллагуудаас ШУА “А” үнэлгээ авав

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2019-12-09 17:16:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар ШУА 93.2 хувийн “А” үнэлгээ авлаа.   

Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны 4 дүгээр сарын 17-ны 46 дугаар захирамжийг үндэслэн ХЗДХ-ийн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу ШУА өнгөрсөн 7 хоногт ажлаа шалгуулжээ.

Шалгалтын ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” гэсэн 4 үндсэн чиглэл бүхий үзүүлэлт, аргачлалын дагуу дүгнэсэн байна.   

Холбоотой мэдээ