Мал тооллого хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-10 15:47:12

Увс /МОНЦАМЭ/. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажил дөрөв дэх өдрөө тус аймагт үргэлжилж байна. Энэ жилийн хувьд тус аймагт өнтэй өвөл болж байгаа бөгөөд ихэнх суманд малын унд болохуйц цастай байна.

Мал тооллогоор зөвхөн малын тоо толгойг тоолоод зогсохгүй малчид болон малчин өрхийн аж байдлын талаарх олон төрлийн мэдээллүүдийг цуглуулан авч байгаа аж. Мөн малын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, нэг малаас гарах ашиг шим, үр ашгийг тооцон хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тооцоолон гаргах аж.

“Монгол Улсын үндэсний баялаг болсон мал сүрэг маань төрийн хамгаалалтад байдаг бөгөөд жил бүрийн эцэст тоо толгойг нь тоолдог уламжлалтай. Энэ жилийн хувьд орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мал тооллого хэрхэн зохион байгуулдаг, мал тооллогын зорилго, ач холбогдлын талаар ард иргэдэд мэдээлэл өгч байна. Энэ ташрамд аймгийн хэмжээнд мал тооллогыг зохион байгуулж байгаа комиссын гишүүд, нийт тоологч нартаа амжилт хүсье” хэмээн аймгийн Статсистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг хэллээ.

 

 

Холбоотой мэдээ