Байнгын ажлын байранд 754 иргэнийг зуучилжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-11 17:08:00

Увс /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн шугамаар энэ онд аймгийн хэмжээнд 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бий болгосон ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд энэ онд байнгын ажлын байранд 754 иргэнийг, түр ажлын байранд 700 иргэнийг, нийтдээ 1454 иргэнийг ажлын байртай болгожээ. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан төсөл хөтөлбөрөөр 348, барилгын салбар, улсын болон орон нутгийн төсвөөр хийж буй бүтээн байгуулалтын ажил, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 1106 ажлын байр шинээр бий болсон байна.

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажил идэвхтэй эрж байгаа ажилгүйчүүдийг байнгын болон түр ажлын байранд зуучлах ажлыг 2020 онд илүү идэвхжүүлж ажиллах юм байна.

Холбоотой мэдээ