Турк Инжирлик баазаа хаахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-12 12:39:39

АНКАРА. /Anadolu/. Хэрэв ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдан авсантай холбоотойгоор АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авбал америк цэргүүдийн байрладаг Инжирлик агаарын баазаа хаах асуудлыг судлахад бэлэн байна гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “A Haber” сувгаар үг хэлэхдээ мэдэгдэв.


“Sabah” сонинд мэдээлснээр, “Инжирлик баазаас цэргээ гаргахыг Турк улс АНУ-аас хүсэж магадгүй” гэж Чавушоглу хэлжээ.


Чавушоглугийн мэдэгдсэнээр, Анкара мөн Европын пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборын бүрдэл хэсгүүдийг байрлуулсан байгаа “Курежик баазын статусыг өөрчилж магадгүй байна”.


Зенитийн пуужингийн С-400 цогцолбор нь “батлан хамгаалах цогцолбор” гэдгийг Туркийн Гадаад хэргийн сайд сануулаад уг цогцолборыг аль нэг улс руу халдахад ашиглахгүй гэжээ.


Холбоотой мэдээ