Энэ оны эхний 11 сард 71 мянган эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-12 15:50:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 71.0 мянган эх амаржиж, 71.6 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 527-гоор нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин энэ оны 11 дүгээр сард 6277 эх амаржиж, 6352 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 411-ээр, амьд төрсөн хүүхэд 393-аар цөөрчээ.

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны эхний 11 сард 13 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны 11 дүгээр сард 14 болж, өмнөх сараас 2-оор харин тав хүртэлх насны хүүхдийнх 17 болж, 2 хүүхдээр тус тус нэмэгджээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний 11 сард 18 болж, өмнөх оны мөн үетэй адил байна. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны эхний 11 сард 25 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.


Холбоотой мэдээ