Нигерт халдлагын улмаас 71 цэрэг амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АБУЖА. /BBC/. Нигерийн цэргийн баазад болсон халдлагын улмаас цэргийн 71 албан хаагч амиа алдсан гэж “SITE” тагнуулын байгууллага мэдэгджээ. Уг халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл хүлээсэн байна.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Мали улсын хилийн ойролцоо цэргийн бааз руу зуу гаруй босогч халдсаны улмаас 71 цэрэг амиа алдаж, 122 цэрэг шархаджээ.
Нигерийн Тиллабери мужийн баруун нутаг дахь цэргийн баазад болсон энэхүү халдлага 2015 онд Мали улсад лалын босогчдын хүчирхийлэл газар авч эхэлсэнээс хойших хамгийн том халдлага боллоо.