Визгүй зорчих асуудлаар ЕХ-нд анхааруулга өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-19 13:37:46

АНКАРА. /Anadolu/.  Туркийн иргэд Европын улсууд руу визгүй зорчих асуудлыг Европын Холбоо /ЕХ/ ирэх зургадугаар сар гэхэд шийдэхгүй бол өөрийн хүлээсэн амлалт үүргээ биелүүлж чадахгүй байж магадгүй хэмээн тус улсын Ерөнхий Сайд Ахмед Давутоглу даваа гарагт анхааруулжээ.

Өнгөрсөн оны эцсээр  ЕХ-той хэлэлцэн тохиролцсоны дагуу Туркийн ард иргэдэд Европ руу визгүйгээр зорчих боломж олгосон тохиолдолд Турк улс Грекээс дүрвэгчдийг хүлээж авахыг зөвшөөрсөн билээ.

Давутоглу Францын Страсбург хот руу нисэхийнхээ өмнө Анкарагийн "Есенбога" нисэх буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хэлэхдээ "визний асуудлыг зургадугаар сар гэхэд эцсийн байдлаар шийднэ гэж найдаж байна" гэжээ.

Дээрх хэлэлцээрт зааснаар, Сирийн дүрвэгчдийг ЕХ-ны улсуудад дахин хүлээн авсны хариуд хууль бус цагаачдыг Грекээс Түрк руу буцаахыг зөвшөөрсөн юм. Дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөр энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны сайд Волкам Бозкир хэлэхдээ визгүй зорчих асуудлыг зургадугаар  сар гэхэд шийднэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ