“YouTube”-н хамгийн алдартай клипүүдийг нэрлэжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-16 14:50:30

МОСКВА. /РИА Новости/. “Forbes” сэтгүүл 2010-2019 оны хугацаанд гарсан “YouTube” дахь хамгийн алдартай клипүүдийн жагсаалтыг гаргажээ. Дуучин Луис Фонси, рэппер Дэдди Янки нарын хамтарсан уран бүтээл “Despacito” дуу энэхүү жагсаалтыг тэргүүлжээ.


2017 оноос хойш энэ дууны клипийг “YouTube”-р 6.5 тэрбум удаа үзсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаарт мөн 2017 онд гарсан Их Британийн дуучин Эд Шираны “Shape of You” дуу 4.5 тэрбумын үзүүлэлтээр оржээ. Америкийн рэпер Уиз Халифагийн “See You Again” дууны клип 4.3 тэрбумын үзэлтээр гуравдугаар байранд оржээ.


Жагсаалтад мөн БНСУ-ын дуучин “Psy”-н “Gangnam Style”, хөгжимчин Марк Ронсон дуучин Бруно Марс нарын хамтарсан Uptown Funk, Канадын дуучин Жастин Биберийн “Sorry”, Maroon 5 хамтлагийн  “Sugar” зэрэг дууны клипүүд багтсан байна. 

Холбоотой мэдээ