Нээлттэй хаалганы өдрөөр үйлчлүүлэгч эрс нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙМонголын цахилгаан холбооны “Архангай” холбооны газраас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж олон хүний магнайг тэнийлгэв.
Интернетийн үнэ буурч, хурд өссөн нь үйлчлүүлэгчээ татах хөшүүрэг болж байгаа аж. Тус газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Б.Алтанцэцэг ADSL интернетийн анхны холболт үнэгүй, шилэн кабелын анхны холболт 50 хувь хямдарч, интернетийн орчинд гадаадад үнэгүй ярьдаг MIP70 дугаар үнэгүй бэлэглэж, шинээр хэрэглэгч болсон бүх хэрэглэгчид сугалаанд оролцож гарын бэлэг авч байгааг өгүүллээ.
Мөн энэхүү урамшуулал энэ сарын 22 хүртэл үргэлжлэх юм байна.
Интернетийн сарын хэрэглээний үнэ нь хувь хүн 17600-77000 төгрөг, албан байгууллага, аж ахуй нэгжүүд 27500-170500 төгрөг болжээ.
Архангай аймаг. Л.Булган