Аймгийн аварга шатарчид тодорлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-16 20:55:17

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Улаангом хотноо боллоо. Аймгийн ИТХ-ын ажлын алба, Увс аймгийн шатрын холбоо, Уран сэтгэмж шатрын клуб, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолбор 1-р сургууль хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээний эрэгтэйд Улаангом сумын 3-р багийн иргэн Д.Жамсран түрүүлж, Тэс сумын иргэн Д.Батмөнх, Улаангом сумын 8-р багийн иргэн Б.Нацаг нар удаалсан юм. Харин эмэгтэйд Улаангом сумаас оролцогч Ж.Алтанцэцэг, Ц.Цэрэнжаргал, Ховд сумаас оролцогч Х.Дүүрэн нар эхний гурван байр эзэллээ.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин 2020 оны 1-р сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиох Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнуулсан юм.

Холбоотой мэдээ