Д.Трамп: Худалдааны хэлэлцээрийн эхний хэсэг бэлэн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-17 14:13:44

ВАШИНГТОН. /TASS/. Худалдааны маргааныг зохицуулах тухай АНУ, БНХАУ-ын хэлэлцээрийн эхний шатны асуудлаар хэдхэн долоо хоногийн дотор эцсийн байдлаар тохиролцоонд хүрэх гэж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.


Энэ сарын 15-нд БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахыг Д.Трамп зөвшөөрсөн тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер өмнө нь мэдэгдсэн юм. Хэлэлцээрт 1 дүгээр сарын эхээр хоёр улсын худалдааны төлөөлөгчид гарын үсэг зурах бөгөөд талууд тохиролцоонд хүрснээр БНХАУ-д нийлүүлэх АНУ-ын импортын хэмжээ нэмэгдэж, худалдааны алдагдлын хэмжээ буурах боломжтой юм хэмээн тэрбээр дурдсан байна. 

Холбоотой мэдээ