Итгэл үзүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор эрс эсэргүүцлээ илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/.
Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлсэнтэй холбоотойгоор АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид эрс
эсэргүүцлээ илэрхийлж, үндсэн хуулийн эсрэг эрх мэдлээ урвуулан ашигласан
хэмээн Ардчилсан намын гишүүдийг буруутгажээ. Энэ тухай Д.Трампын доод танхимын
тэргүүнд илгээсэн захидалд дурдсан байна.
“Төлөөлөгчдийн
танхим дахь Ардчилсан намын гишүүдийн явуулж буй ерөнхийлөгчид итгэл үзүүлэх
эсэх асуудлаарх намын кампанит ажлыг би эрс эсэргүүцэж байна. Итгэл үзүүлэх
эсэх асуудал нь АНУ-ын хууль тогтоомжийн 250 жилийн түүхэнд тохиож байгаагүй,
Ардчилсан намын гишүүдийн үндсэн хуульд харшилж, эрх мэдлээ урвуулан ашиглаж
буй явдал юм” хэмээн Д.Трамп цохон тэмдэглэжээ.
Өөрийг нь
эсэргүүцэж буй гишүүдийг Д.Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын
мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн хоёр зүйлээр буруутгасан байна.
Та бүхэн “ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх” хэмээх үгний утга учрыг алдагдуулж
байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.