“Улаанбаатар ММС Энержи” баг өмнөд хөршийг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-18 15:02:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д 12 дугаар сарын 20-22-нд зохион байгуулах “Sina Elite League Final” тэмцээнд 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” багийг /ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд/ дасгалжуулагч С.Тулгын хамт оролцохыг урьсан байна.


Тэд өнөөдөр өмнөд хөршийг зорьжээ. Тус багийн довтлогч Э.Дөлгөөний хувьд энэ удаа тус тэмцээнийг өнжих аж. Түүний баруун гарынхаа дунд хуруунд 2018 онд хийлгэсэн төмрөө авахуулах хагалгаа өнөөдөр БНСУ-д амжилттай болжээ.


“Sina Elite League” нь БНХАУ-ын 150 хотоор 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамарсан, олон сая үзэгчийг татаж чадсан лиг юм. Энэхүү лигийнхээ финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил FIBA-гийн мэргэжлийн 16 баг өрсөлдөхөөр очжээ. Тухайлбал, Австрали, БНХАУ, Хонконг, Япон, Монгол, Нидерланд, Филиппин, ОХУ, Серби, Словен, БНСУ, Тайвань, АНУ-ын шилдэг багууд багтсан байна.

Холбоотой мэдээ