АНУ-ын хориг арга хэмжээтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ тайлбар хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА
Новости/. Хэн нэгний хориг арга хэмжээнээс үл хамааран эрх баригчид эдийн
засгийн төслүүдээ хэрэгжүүлсээр байх болно хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам
“Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал”-ын эсрэг АНУ хориг арга хэмжээ
авсантай холбоотойгоор тайлбар өгөхдөө мэдэгджээ.
“Бидний хувьд улиг болсон хориг арга хэмжээг АНУ
холбоотнуудынхаа эсрэг авч хэрэгжүүлж, гадаад бодлого дахь хил хязгаараас хэрхэн
хэтэрч байгааг бид сонирхон ажиглаж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
“Европыг хямд
үнээр эрчим хүчний эх үүсвэрээр хангахад бус ОХУ-ын нөөцөөс холдуулахыг АНУ
зорьж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид Европчуудад шингэрүүлсэн хийгээ
багагүй хэмжээгээр шахахыг хүсэж байна. Арилжааны ашиг сонирхол, геополитикийн
нэр хүндийн төлөө АНУ-ын эрх баригчид ойрын түншүүдээ бодохгүй байхаар шийджээ”
хэмээн Гадаад хэргийн яам цохон тэмдэглэжээ.
“Умардын
урсгал-2” болон “Туркийн урсгал”-ын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ өнгөрсөн
бямба гарагийн орой хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу
Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм.
Энэ хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин
чадалтай юм.