БНХАУ 850 гаруй нэр төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг бууруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид 850 гаруй нэр төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг бууруулахаар боллоо гэж тус улсын Төрийн зөвлөлийн Тариф, татварын бодлогын хорооноос мэдэгдлээ.
“Импортыг өргөжүүлж, гадаадаас импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 850 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг бууруулна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Хятадын хэрэглэгчдийн дунд өсөн нэмэгдэж буй гадаадын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахын тулд ийм арга хэмжээ авж байгаа ажээ.