Дундговь аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-19 20:35:28

Дундговь аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулах хуулийн заалын дагуу СЕХ УИХ- ын болон аймаг, нийслэлийн ИТХ- ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог өчигдөр байгуулсан байна.

Дундговь аймгийн хувьд  сонгуулийн хороог аймгийн ЗДТГ- ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д. Дулмаа ахлан ажиллана. Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ- ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л. Ганбат ажиллах бол гишүүдэд "Говийн ирээдүй цогцолбор" сургуулийн захирал Г. Мягмарсүрэн, 4- р сургуулийн багш Т. Мөнхбат, ЗДТГ- ын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ц. Ганзориг, аймгийн ИТХ- ын ажлын албаны ажилтан П. Цэрэндулам, Бүртгэл, Статистикийн газрын бүртгэлийн хэлтсийн дарга Ш. Нарангэрэл, Мандалговь хотын тохижилтын албаны дарга Д. Мөнхцоож, аймгийн ЗДТГ- ын Хуульзүйн хэлтсийн дарга Б. Түвшинбаяр нар багтсан байна.

Аймгийн сонгуулийн хороо хуулийн дагуу санал авах өдрөөс 65- аас доошгүй хоногийн өмнө хороо, сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ