Нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-24 11:10:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын долоо хоногийн урьдчилсан мэдээллийг УЦУОШТ-өөс танилцуулав.

Энэ сарын 24, 27-нд зарим газраар 25, 26-нд уулархаг нутгаар бага зэргийн цас орно.

Салхи энэ сарын 23, 24, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 26, 27-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 13-15м/с, бусад хугацаанд 3-8 м/с байна.

Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 12 дугаар сарын 28-ны өдрөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ