Сири дэх байлдааны ажиллагааг даруй зогсоохыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. Сирийн баруун хойд нутагт байдал хурцдаж буйд санаа
зовниж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш илэрхийлэхийн
сацуу байлдааны ажиллагаагаа даруй зогсоохыг уриалжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.
“Цэргийн ажиллагааг хамрах хүрээ, нүүлгэн шилжүүлэхийн чиглэлүүдэд гарсан халдлагуудын
тухай мэдээлэлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаа зовниж байна. Ард
иргэдийг хамгаалах, эрх чөлөөг нь хангах үүрэг хариуцлагыг тэрбээр бүх талд сануулан дурджээ. Бүс нутагт цэргийн хурцадмал байдал нэмэгдсэний улмаас хэдэн арван хүн
амиа алдаж, сүүлийн долоо хоногт гэхэд л
30 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ” хэмээн