Хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын талаар туршлага судлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-24 16:42:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газруудын туршлага солилцох уулзалт, сургалт энэ сарын 18-19-нд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яаманд болов.


Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дэд захирал Л.Эрдэнэдаваа тэргүүтэй Сангийн яам болон орон нутгийн санхүүгийн хяналт, аудитын албаны төлөөлөгчид оролцсон байна.


Монголын төлөөлөгчдийг ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайдын Хяналтын байцаагч хатагтай Рикарда Редекертэй хүлээн авч уулзаж, төрийн байгууллага, түүний дотор гадаад харилцааны салбарын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал, салбарын хэмжээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Холбоотой мэдээ