Авто тээврийн товчоогоор нэвтрүүлэхээр завдсан 4 тонн нүүрсийг хураав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-12-25 10:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ.

Тодруулбал,  энэ сарын 24-ний мягмар гарагийн 20 цагийн орчимд 44-66 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Налайхаас 4 тонн нүүрс тээвэрлэж байжээ. Тус түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.


Холбоотой мэдээ