“Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 129 хүнд дэмжлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-26 11:01:37
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт туссан “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг олголоо. 

“Нийгмийн дэмжлэгийн сан”-аас олгодог дээрх дэмжлэгийг энэ жил 129 хүнд олгоход 60 сая төгрөг зарцууллаа. Энэ удаа эрүүл мэндийн салбарын 10 ажилтанд мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, есөн ажилтанд орон байр засварлах, дөрвөн ажилтанд эрүүл мэндийн эмчилгээ хийлгэхэд нь дэмжлэг олгосон юм. 

Мөн энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагын шагналыг гардууллаа. Энэ жил  “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагын нэгдүгээр зэргийн шалгуурыг 7 дугаар цэцэрлэг, Бялзуухай цэцэрлэг, 20 болон 7, 8 дугаар сургууль хангасан бол хоёрдугаар зэргийн шалгуурыг  Одод,  19, 16 дугаар  цэцэрлэг хангаж шагналаа гардан авлаа. 

 

Холбоотой мэдээ