Гурван улсын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулийг ажиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-27 11:54:30

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ, БНХАУ, Ираны Оманы буланд хийх тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг АНУ ажиглана хэмээн тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Шон Робертсон мэдэгджээ.  


“ОХУ, БНХАУ, Иран хамтран тэнгисийн цэргийн сургууль явуулах гэж байгаа бөгөөд бид үүнийг ажиглаж, олон улсын усан замд чөлөөт худалдааны урсгалыг хангахад түншүүд болон холбоотнуудтайгаа ажилласаар байх болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цяний мэдэгдсэнээр, тэнгисийн цэргийн гурван талт сургууль Оманы буланд энэ сарын 27-30-ны хооронд үргэлжлэх аж. 

Холбоотой мэдээ