Энэ жил 424 мянган тонн үр тариа хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-27 15:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд 407 мянган тонн улаан буудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо хураасан байна. Мөн 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ.


Энэ намар өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ургац хураалт 9 дүгээр сарын 15-16-ныг гаргаж байж, хожуу жигдэрсэн байна. Энэ нь 6 дугаар сард хэт халсан, 8 дугаар сард хур тунадас ихтэй байснаас газар тариалангийн зарим бүсэд таримлын болц оройтсонтой холбоотойг хэлж байна.

Манай улс энэ жил нийтдээ 512 мянган га-д тариалсан юм. 

Холбоотой мэдээ