Тайпэй хотын 101 давхар цамхагт шинэ оныг угтсан ёслолын буудлага болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-30 16:49:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайпэй хотын 101 давхар цамхгийн 2020 оны ёслолын буудлага “Хүслийн гэрэл Тайвань” сэдвээр болох ажээ.

Нийт 140 мянган лед гэрлээс бүтсэн хөдөлгөөнт дүрст үзүүлбэр Тайванийн биелэл “Хүслийн завь”-ийг бэлгэдэх юм.

Энэ удаагийн ёслолын үеэр нийт 16,000 салют буудуулах бөгөөд 5 минут буюу 300 секунд үргэлжилнэ.

Үзүүлбэрийн нээлтийг ирвэс муур, хар баавгай болон ногоон яст мэлхий гэх мэт Тайванийн онцлог амьтдын дүрст үзүүлбэрээр эхлүүлэх бөгөөд Тайванийг бэлгэдэх завин хэлбэрт видео бичлэг үзэгчдийг “итгэл найдвар”, “байгаль дэлхий”, “хүсэл тэмүүлэл”, “ирээдүй” хэмээх сэдэв рүү чиглүүлэн хөтлөх юм. “2020 Тайвань урагшаа!” дүрст бичлэгээр уг ёслолын буудлагын үзүүлбэр өндөрлөх юм.

Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын шинэ төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Тайпэй хотын 101 давхар цамхаг дэлхий дахинд Тайванийг илтгэх нэгэн бэлгэ тэмдэг төдийгүй монголчуудын Тайвань руу аялахдаа заавал очиж үздэг газрын нэг болсон билээ. Сүүлийн жилүүдэд Тайваниас Монгол, Монголоос Тайвань руу зорчих иргэдийн тоо улам олширсоор байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйн илрэл юм. Ийнхүү монгол иргэдийг Тайвань руу аялан өөрийн биеэр 101 давхар цамхгийг үзэж сонирхон, Тайваний үзэсгэлэнт байгаль, амтат хоол болон ард иргэдтэй танилцахыг уриалж байна” хэмээв.

Холбоотой мэдээ