Төрийн дээд шагналаар 70 гаруй иргэн энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-30 17:40:38

Ховд /МОНЦАМЭ/. Төрийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 30-нд Ховд аймагт болов. 

Тус үйл ажиллагааг Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлогтой.

Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Цогзолмаа болон аймаг орон нутгийн удирдлага, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий 70 гаруй иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан юм.

Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 15, Алтан гадас одонгоор 43, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 иргэн шагнуулав. Мөн бусад салбарын шагналуудыг гардууллаа.

Төрийн дээд шагнал хүртсэн иргэдэд албаныхан баяр хүргэж, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Холбоотой мэдээ