Охиноо аврахын тулд цагаан хоолтон болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-31 13:19:36

ЛОНДОН. /Би-би-си/. Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийн эцэг Сванте Тунберг охиноо аврахын тулд цагаан хоолтон болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай тэрбээр “Би-би-си”-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


“Энэ бүхнийг би уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд бус гурав, дөрвөн жилийн өмнөөс хоол идэхээ больж, хүмүүстэй ярилцахаа больж эхэлсэн охиноо аврахын тулд хийсэн. Миний эхнэр Малена Эрнман мөн ийм шалтгаанаар карьертаа өөрчлөлт оруулж, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг нислэгээс татгалздаг болсон. Энэ бүх үйл явдал нь Гретад эрч хүч, урам зориг өгч, хүнд хэцүү үеүдийг даван туулах боломжийг түүнд олгосон юм” хэмээн Сванте Тунберг ярьжээ.  

Холбоотой мэдээ