Эрдэнэбулганыхан шинэ оноо хамтдаа угтлаа

Фото
gereltod@montsame.mn
2020-01-01 13:36:17

Архангай /МОНЦАМЭ/. "Хангайн үдэш 2019-2020" он. Шинэ жилийн үдшийн цэнгүүнийг энэ жил гурав дахь жилдээ Г.Дэмид жанжны талбайд зохион байгууллаа. Аймгийн удирдлагууд нийт Архангайчууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, цэнгүүнийг албан ёсоор нээсэн. Өвлийн өвгөн аав цасан охид, ан амьтнаа дагуулан ирж, энд цугласан ахмад настан, бяцхан хүүхдүүд, цагдаагийн албаны төлөөлөл гээд нийт 20 хүнд бэлгээ гардуулсан нь энэ жилийн баярын цэнгүүний онцлог байлаа. Цугласан хүмүүс амьд хөгжмийн хамтлаг дуучдын дууг сонсож, хамт дуулж бүжиглэн 2020 оныг хамтдаа угтацгаалаа.