Нийслэлийнхэн шинэ оноо төв талбайдаа угтлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэд уламжлал ёсоор Д.Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн цэнгүүнээр шинэ оноо угтлаа.
НЗДТГ, Соёл урлагийн газар хамтран тус шинэ жилийн баярын цэнгүүнийг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр зохион байгуулсан юм. Баярын цэнгүүнд УДЭТ-ын залуу уран бүтээлчид болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн мюзикл толилуулсан. Мөн “Хаан вальс” үзүүлбэр, 3D лазер гэрлийн шоу үзүүлбэр төв талбайд цугласан олны нүдийг баясгалаа.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхийн сацуу "Яг түүн шиг" шоуны хэсгээс үзэгч олонд хүргэв.
Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун талаас 12.30 цагаас 02 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчиллээ.








