Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас чөлөөлөгдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-02 09:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр болж байна. Үүнд:

  • Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгох юм.
  • Алслагдсан аймагт бизнес эрхэлж буй иргэдэд 90 хүртэлх хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлнэ,
  • Анх удаа хувьдаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгийн татварыг буцааж олгоно,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө,
  • Хувиараа бизнес эрхлэгч нар хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлнө,
  • Гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ