Багануурт "Болор цом", "Уран үгсийн чуулган" болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-03 17:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиож буй "Уран үгсийн чуулган" яруу найргийн наадам өнөөдөр Багануур Соёлын ордонд болно.

Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотойгоор олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний эхлэл бол “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадмыг дүүрэгтээ зохион байгуулахаар болсон ба энэ наадам маргааш болох юм.

Харин өнөөдөр болж буй "Уран үгсийн чуулган"-д:
1. Тангадын Галсан (Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн)
2. Дөнгөтийн Цоодол (Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын 3 удаагийн эзэн)
3. Балжирын Догмид (Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн)
4. Гомпилдоогийн Мөнхцэцэг (УИХ-ын гишүүн, "Болор цом"-ын эзэн)
5. Долгорын Цэнджав (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
6. Гун-Аажавын Аюурзана (Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт)
7. Бямбажавын Хүрэлбаатар (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
8. Цогдоржийн Бавуудорж (Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн)
9. Жамсрангийн Баяржаргал ("Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
10. Шагдарсүрэнгийн Гүрбазар (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
11. Баатарын Галсансүх ("Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
12. Баярхүүгийн Ичинхорлоо ("Болор цом"-ын хошой эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
13. Норовын Гантулга ("Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт)
14. Цэвэг-Очирын Эрдэнэбаатар ("Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт) нар шүлгэн хүлгээ уралдуулж байна.





Холбоотой мэдээ