Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-20 16:33:06

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн  2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай тогтоол гаргалаа.

Тус тогтлоолоор үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон, төсөл сонгон шалгаруулах ажлын удирдамжыг тус тус баталлаа.  Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид  2016 оны 05 дугаар  сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт  төслөө битүүмжлэн ирүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан тавьсан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу  шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжлах юм байна.

Холбоотой мэдээ