АНУ-ын индексүүд дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-06 10:05:59
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /BBC/. Шинэ оны эхний өдрийн арилжаагаар АНУ-ын компаниудын үнэт цаасны арилжаа дээд амжилт тогтоож, эдийн засгийн хэтийн төлвийг эерэг болголоо.


АНУ-ын аж үйлдвэрийн салбарын голлох 30 компани багтдаг “Dow Jones” индекс 28,868-д хүрсэн нь өмнөх хаалтын ханшнаас 1.16 хувиар буюу 330 нэгжээр өссөн үзүүлэлт болсон байна. Үүнээс гадна Америкийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс болон “Nasdaq” индекс дээд амжилт үзүүлжээ.


Шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ-ын төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга хэмжээ авч байгаагаа лхагва гарагт зарласан болон энэ сарын 15-нд БНХАУ, АНУ худалдааны гэрээнд гарын үсэг зурах зэрэг нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл болж байна.

Холбоотой мэдээ