Шинэ оны анхны барилдаан энэ сарын 11, 12-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-06 09:58:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2020 оны анхны барилдааныг нэгдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулахаар товложээ.


Тухайлбал, Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг 2020 оны нэгдүгээр сарын 11-ний 12 цагаас зохион байгуулах бөгөөд тухайн өдрийн 10 цагаас Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Барилдах бөхийн тоонд хязгаар тогтоохгүй юм байна. Харин маргааш нь буюу 2020 оны нэгдүгээр сарын 12-ны 13 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан болно. Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 10, 11-нд 10-17 цагт цахимаар бүртгэх аж.

Холбоотой мэдээ