Сесил Б. Демиллийн нэрэмжит шагналыг Том Хэнкс гардан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-06 15:01:14

ВАШИНГТОН. /AP/. Америкийн жүжигчин Том Хэнкст “Алтан бөмбөрцөг” наадмын хамгийн өндөр шагналуудын нэг болох Сесил Б. Демиллийн нэрэмжит шагналыг олгожээ. Тэрбээр сэтгэлд хүрсэн олон дүрээрээ үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн юм.


Энтертайнментын ертөнцөд онцгой хувь нэмэр оруулсан нэгэнд олгодог энэхүү шагналыг өмнө нь Эфф Бриджес, Опра Уинфри, Морган Фриман, Мерил Стрип, Жоди Фостер, Барбра Стрейзанд, Сидни Пуатье, Люсиль Болл нар хүртсэн байна.


Big”, “Forrest Gump”, “Saving Private Ryan” зэрэг уран сайхны кинонд тоглож, “Toy Story” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан Т.Хэнкс “Cast Away” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртсэн юм. Тэрбээр “Cast Away” кинонд 2000 онд тоглох үеэрээ 25 орчим килограмм жин хасаж байжээ. Холливудын гадаад хэвлэлийн холбооноос мэдээлснээр, өдгөө 63 настай Т.Хэнкс “Алтан бөмбөрцөг” номинацид нийт 15 удаа нэр дэвшиж, 8 удаа хүртсэн ажээ. 

Холбоотой мэдээ