Ихэнх нутгаар сэрүүсч, шороон шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр Хэнтий, Дорнодын өмнөд, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Энэ сарын 22-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24,25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.