Политехникийн коллежийн 79 сурагч мэдлэгээ үнэлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-09 11:37:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн 2,5 жилтэй 3 дугаар ангийн суралцагчдын төгсөлтийн үнэлгээг амжилттай зохион байгууллаа.

Хөдөлмөр нийгмийн, хамгааллын яамны харьяа “Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээллийн арга зүйн төв”-тэй хамтран мэргэжил тус бүрээр боловсруулсан үнэлгээний багц төлөвлөгөөний дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсрол сургалтын 3 дугаар ангийн суралцагчдын төгсөлтийн үнэлгээг хийсэн байна.

Төгсөлтийн үнэлгээнд 7 мэргэжлийн 79 суралцагч хамрагдаж, суралцах хугацаандаа сурсан мэдлэг, ур чадвараа үнэлүүлэн мэргэжлийн боловсролын үнэмлэхтэй төгсөж байна.

Холбоотой мэдээ