Ахуй үйлчилгээний төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-09 15:51:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 2, 7, 9 дүгээр багийн өрхийн хөдөлмөр эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ажил үйлчилгээгээ явуулахад нь дэмжлэг болох зорилго бүхий "Ахуй үйлчилгээний төв"-ийг улсын төсвийн тэрбум гаруй төгрөгөөр барьж ашиглалтад орууллаа. 

2018 оноос эхэлсэн барилгын ажил 2019 оны дөрөвдүгээр улиралд бүрэн дуусч, үсчин, гоо сайхан, маникюр, оёдолчин, гуталчин, хүнсний дэлгүүр, цайны газар, "Өнөөгийн Баянхонгор" сонины газар, "Навтгар Хайрхан" ХХК-ийн албан тасалгаа зэрэг газар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг бойжуулан зах зээлд хөлөө олоход нь туслах тус төв нь "Баянхонгор үйлдвэржилт корпораци"-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ