Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-22 17:10:14

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд өнөөдөр ажиллав.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Хүүхэд харах үйлчилгээний загвар төв нь өнгөрсөн оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж Хүүхэд харах үйлчигээний тухай хуулийг сурталчлан батлуулах зорилгоор байгуулж байсан бөгөөд иргэдэд хуулийг таниулан мэдүүлэх жишиг төв болж байсан юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах тус загвар төвийн үйл ажиллагааг дахин сэргээн ажиллуулах гэж байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр танилцууллаа.

Тус загвар төв нь гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд 15 хүүхдийг гурван багш харах  юм.

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, багачуудыг боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгийн хомстолыг арилгах зорилгоор энэхүү загвар хүүхэд харах үйлчилгээг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний төвд ажилласан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд